Уянгын суулт цалинтай байсан гэв үү?


УИХ-ын гишүүн асан Г.Уянга нэг хэсэг Сүхбаатарын талбайд суулт хийсэн. Гэвч тэрээр эх орон гэж орилсныхоо хэрээр эх оронч болж болдоггүй гэдгийг мартчихсан бололтой. Олон хоног суулт гээчийг хийснийхээ хаалтыг тэрээр мөнгөөр хийсэн аж. Суултанд нь оролцсон нэгэн залуугийн хэлж буйгаар бол нэг хүнд 80 мянган төгрөг өгсөн байна. Мэдээж дандаа тэтгэврийн хөгшчүүл байсныг энд дурдах хэрэгтэй. Суултанд нь ирсэн хүмүүсийн зарим нэг нь түүний яриад байгааг ойшоохгүй байгаагаа хэлж байсан юм.

 

Г.Уянгын хэлснээр бол Т.Эрдэнэчимэг гишүүнийг МАНАН хавчин гадуурхаад Төрийн ордноос зайлуулсан гэнэ. Ингэж хэлснийх нь дараа хүмүүс өөрөө бичлэгийг нь олон нийтэд тарааж, нэр хүндийг нь унагаасан биздээ хэмээн гайхаж байлаа. Түүний урт дурын бодол нь М.Энхболдыг сонгуульд ялуулж, өөрөө тойрогт нь нэр дэвшихээр тохиролцох гэж ярилцаж байсан хүмүүс ч байсан юм. Юмыг яаж мэдэх вэ? Г.Уянгын ухаан санаанд юу ч хамаагүй орж ирдэг шүү дээ. Харин хүмүүс түүнийг хэтэрхий сайн мэддэг болсон болохоор түүний энэ мэт урт дурын хүслүүд хязгаарлагдах биз.

 

PAPARATSI.MN