Өчигдөр буюу 5-р сарын 15-ны оройн 21:00 цагийн орчимд МАН-ын төв байр буюу Тусгаар тогтнолын ордны гадаа МАХН-ын дэмжигч иргэн амиа хорлохыг завдсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Тодруулбал, тус намын дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлэн намын байрны гадна суулт хийж байсан ба иргэн Б гэгч нь “амиа хорлоно” хэмээн өөр дээрээ тос асгажээ. Түүний энэхүү үйлдлийг цагдаагийнхан газар дээр нь таслан зогсоосон бөгөөд иргэн Б-г цагдаагийн газраас авч явсан байна. Улмаар түүнийг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, гудамж талбай олон нийтийн газар эмх замбараагүй байдал үүсгэсэн гэх үндэслэлээр харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, тайлбар мэдүүлэг авч эхэлжээ.
МАХН-н дарга Н.Энхбаярыг ирэх долдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахыг шаардаж тус намын дэмжигч амь насаа егүүтгэх оролдого гаргасан учир, өчигдөр оройн 22:00 цагаас эхлэн МАН-ын төв байрыг харъяа дүүргийн цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн хамгаалалтад гаргажээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Тусгаар тогтнолын ордны хойд болон урд хаалга, автомашины гараж, тус байрны цахилгаан шатны орчимд нийт 50 орчим цагдаагийн алба хаагч хамгаалалтад гаргаад байсан ба өнөөдөр өглөөний 09:00 цагаас өндөржүүлсэн хамгаалалтыг буулгаж цөөн тооны цагдаа байдлыг хянан ажиллаж байна гэлээ.
Өнгөрсөн амралтын өдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан хариу өгсөн билээ. Сонгуулийн ерөнхий хорооны энэхүү шийдвэрийг МАХН-ын гишүүд дэмжигчид эсэргүүцэж байгаа ба өнөөдрийг хүртэл суулт хийсээр байгаа юм. Яг одоогийн байдлаар Тусгаар тогтнолын ордны гадна тус намын 20 гаруй гишүүд эсэргүүцлээ илэрхийлэн суусаар байна.
Б.ЦОГ

ЗУРАГ: Амиа хорлохыг завдсан иргэн энд тос асгажээ

ЗУРАГ: МАХН-ын гишүүд дэмжигчид суултаа үргэлжлүүлж байна

Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ