“Зөн билгийн тулаан Монголд” шоу нэвтрүүлгийн дөрөв дэх дугаар өчигдөр NTV телевизээр цацагдлаа. Улмаар нэвтрүүлгийн төгсгөлд анхны цагаан болон хар дугтуйны эзэд тодорсон юм.
Тодруулбал долоо хоногийн шилдэг зөн билэгтнээр хоёр дугаартай Г.Анударь тодров.Тэрбээр сүүлийн хоёр дугаарт маш сайн оролцсон нь ийнхүү ялагч болоход нөлөөлсөн байна. Түүнчлэн өмнөх сорилуудад хамгийн бага оноо авсан нэг оролцогч болох Алхимава Шивасио Муканжуши тэмцээнээс хасагдлаа. Ингснээр шилдэг 10 зөн билэгтнээс ес нь нь цааш нэвтрүүлгээ үргэлжлүүлэхээр боллоо.
Зөн билэгчид энэ долоо хоногт хоёр сорилд оролцсон. Нэг нь нүдээ боолгуулсан байдалтай “Богд хааны ордон музейд” очиж, ямар газар болохыг тодорхойлсон. Мөн цусны өвчнөөр шаналж буй бяцхан хүү Түшиглэнгийн ээж М.Мөнхтуул зөн билэгтнүүдэд хандсан юм. Үл мэдэгдэх өвчний талаар зөн билэгтнүүд хүүгийн тоглоомоос энерги мэдэрч, дараа нь зургийг нь харж юу мэдэрч байгаагаа хэлсэн билээ.
Medee.MN
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй