УИХ-ын гишүүн С.Жавхлан шаардлагуудынхаа хариуг авах хүсэлтэй байна


УИХ-ын гишүүн С.Жавхлан төрийн гурван өндөрлөг, намын дарга нарт шаардлага хүргүүлсэн ч тэд өнөөдрийг хүртэл хариу ирүүлэхгүй байгаа аж. С.Жавхлан гишүүн Ерөнхийлөгчид хүргүүлсэн шаардлагадаа “УИХ-ын зүгээс гаргаж байгаа алдаатай бодлого бүхий Монгол Улсын төсвийн тодотгол болон түүнийг дагалдан гарсан татвар нэмэгдүүлсэнтэй холбоотой хуулиудад хориг тавихыг шаардаж байна” гэсэн бол УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн шаардлагадаа “Хилийн чанадад данстай УИХ-ын гишүүдийнхээ нэрсийг санаачлага гарган зарлаж, УИХ-ын гишүүнээс эргэн татуулах…” гэхчлэн анхаарал татсан олон асуудлуудыг хөнджээ. Гэсэн ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын дарга С.Эрдэнэ нар түүний шаардлагад ямар ч хариу өгөхгүй байгаа аж. С.Жавхлан гишүүн хэдэн жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” байна.

 

Тэгвэл бүхий л биеийн хүчээр энэ нийгмийн өвчлөлтэй тэмцэх ерөндөг нь бид юм. Бид одоо бүтээх шинэ төрдөө мөнгө эд агуурсын шуналаа барьж дийлэхээ байсан Монголгүй, хүн сэтгэлгүй хачиг шалзнууд бус усаа хамгаалдаг, ёсоо дээдэлдэг, ясаа хүндэлдэг тэр зөв залуу халуун эх орончдыг төлөөллөө болгож өмнөө түрж, тэдний араас бүчиж дагаж, нэгдэх цаг нь ирсэн…” хэмээн хэлсэн байдаг юм. Өнөөдрийн төр засаг дахь нөхдүүдийн үнэн авир хийгээд хандлагыг харахад С.Жавхлан гишүүний хэлээд байгаачлан Монголоо гэсэн сэтгэл байна уу гэсэн асуултыг яах аргагүй тавихад хүргэж буй юм.

 

PAPARATSI.MN