нгөрсөн лхагва гаригт буюу 5-р сарын 10-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар олон асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор олон нийтээс нууж, хэвлэлийн мэдээндээ нийтлээгүй нэгэн асуудал байсан тухай эх сурвалжийн мэдээлэл байна. Энэ нь нэр бүхий хүмүүсийг гадаад орнуудад Элчин сайдаар томилох асуудал байсан бөгөөд удахгүй Их хурлаар оруулахдаа бас л нууцаар хэлэлцэх үү гэдэг асуудал анхаарал татаж байна.
Тодруулбал Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр Франц, өмнөх эрх баригчдын үед Гадаад хэргийн сайд байсан, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн Швейцарь, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь Канад (одоогийн УИХ-ын гишүүн, 2014-15 онд Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Н.Оюундарийн дүү), өмнө нь Гадаад хэргийн дэд сайд байсан, улмаар ноднин намар дэд сайдуудыг томилоход энэ тушаалдаа дахин зүтгээд мултарч орхисон Г.Тэнгэр Токио, Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат Герман улсад тус тус Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцснээ Засгийн газар нууцалжээ.
Л.Пүрэвсүрэнгийн хувьд Германд Элчин сайдаар томилогдохоор зүтгэж байгааг хэвлэлээр саяхан мэдээлэгдэж байлаа. (Германд хөгөө чирсэн сайд асан Л.Пүрэвсүрэн Ардын намын нэрийн өмнөөс Германыг зорих уу) Герман улс Л.Пүрэвсүрэнг хүлээж авахгүй учир шалтгаантай нь үнэн бололтой, тэрээр Швейцарьт томилогдохоор зүтгэж, харин Германд Д.Ганбатыг явуулахаар тохирсон бололтой. Мөн сүүлд авсан мэдээллээр АНУ дахь Элчин сайдаар БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаярыг зүтгүүлэхээр болж байгаа гэнэ. Дэлхийн бодлогыг залуурдагч их гүрэнд суух Элчин сайдын суудал лав дэд сайдынхаас хавьгүй үнэтэй аж.
Гол нь энэ асуудлыг олноос нууцлахын шалтгаан юу байв?
Засгийн газарт хаалттай шийдсэн шигээ Их хурлаар ч бас нууцаар кнопдож, элчин төлөөлөгчдийнхөө томилгоог шийдэх үү?
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна