Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг өнөөдөр /05.13/ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бүх нийтээр мод тарих өдрийн нээлт өнөөдөр 11:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
Энэ өдөр уламжлал ёсоор дүүрэг бүр мод, сөөг тарих газруудыг сонгож бэлтгэн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, дүүрэг, хороод, аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, иргэд өргөнөөр оролцох юм. Энэхүү үйл ажиллагааг улсын хэмжээнд 14 удаа зохион байгуулж, 10,1 сая мод тарьжээ. Мод тарих өдрийн бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Байгаль орчны газар, Ойн судалгаа хөгжлийн төв, Ногоон хэрэм төслөөс “Тарьц суулгац-2017” үзэсгэлэн, дүүрэг бүрийн төлөөлөл 400 гаруй иргэдийг хамарсан сургалт зохион байгуулж, мод тарих арга зүйг үзүүлсэн видео хичээл бэлтгээд байгаа аж. Бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохыг нийслэлийн Байгаль орчны газраас уриалж байна.
PAPARATSI.MN
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно