УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр АН-д элсэнэ гэж жиргэжээ. Тэрээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан шинэ Эрүүгийн хуулийг эсэргүүцэж, өөрчлөлт оруулахаар ажиллана гэдгээ мэдэгдээд буй.
Энэ тухай эрхэм гишүүн твиттер хуудастаа “Олигтой ч сөрөг хүчингүй энэ үед АН-д орж сөрөг хүчний хүчийг нэмэгдүүлдэг юм билүү. Шинэ Эрүүгийн хуульд эх орноосоо урвагчдыг өршөөсөн байна” хэмээн жиргэжээ.
Түүний энэ жиргээ зарим иргэдэд таалагдсангүй бололтой. “Эрүүгийн хуулиар шалтаглаж, АН-д орохоор намаа сүрдүүлж байна. Хэрэв О.Баасанхүү намаасаа гарвал Н.Энхбаяр ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болно. Н.Энхбаярыг нэр дэвшүүлчихээд өөрөө замаа бодох нь” зэргээр түүнийг хардаж байгаагаа илэрхийлжээ.
EAGLE.MN
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно