Холливудын хамгийн муу ээж: Анжелина Жоли, Женнифер Лопес


Тэднийг хүүхэддээ анхаарал муу тавьдаг, халамж муу хэмээн үзжээ. Энэ судалгааг Star сэтгүүл гаргажээ. Харин жагсаалтыг Кристина АГИЛЕРА тэргүүлсэн байна. Жей Лог замбраагүй амьдралын төрхөөрөө хүүхдүүддээ буруу үлгэр дууриал болж байгааг нь онцлов. Каспер Смарт гэх залууд ухаанаа алдчихсан гэжээ. Харин Анжелина Жолиг болохоор хүүхдүүдээ фаст-фудаар хооллодог, буу зэвсэг бүхий тоглоом их авч өгдөг тул сайн ээж биш гэв. Тэгвэл Риз Уизерспун, Сандра Буллок, Женнифер Гарнер нарыг хамгийн сайн ээжүүдэд тооцжээ.