NTV телевизээр өнгөрсөн бямба гарагаас эхлэн гарч эхэлсэн "Зөн билгийн тулаан Монголд" шоу нэвтрүүлгийн шилдэг 10 оролцогчийн нэрс тодроод байгаа билээ. Эдгээр оролцогч дунд сонирхолтой хэд хэдэн зөн билэгтэн байгаагийн нэг нь доод ертөнцтэй харьцдаг хэмээн өөрийгөө тодорхойлсон Г.Анударь хэмээх эмэгтэй. Тэрбээр сорилуудыг гүйцэтгэхдээ хуруугаа зүсч, цусаа амталж үзсэн нь цаанаа зэвүүн мэдрэмж төрүүлсэн юм. Өөрийгөө хар домын шидтэн, шулам хэмээн тодорхойлох тэрбээр бүх засалд ийнхүү цусаа ашигладаг байна. Г.Анударь анх 4 настай байхдаа юм харж эхэлсэн бөгөөд олон жил тэрхүү мэдрэмжээ яах ёстой, хэнд хандахаа мэдэхгүй явж иржээ. Харин саяхнаас тэрбээр багштай болсон бөгөөд хар домын ид шидийг зөв талаас нь харуулж, хүмүүст туслахыг хүсдэг гэж ярьсан юм. Мөн түүнийг Оросын зөн билгийн тулаан нэвтрүүлгийн ялагч, зөн билэгтэн Жулиа Вангтай зүйрлэн эвлүүлсэн зураг Facebook-т нийтлэгдсэн байна.
Т.Бэх
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна