Монгол Улсад томоохон өөрчлөлт гарч байгаа нь өдөр өдрөөр тодорхой болж байна. Үүнийг сүүлийн үед өөр хоорондоо холбоотой бөгөөд зохион байгуулалттайгаар өрнөж буй дараах үйл явдлууд харуулж байна:
УИХ-ын гишүүн Б.Наранхүү: 5 сая хятадыг чөлөөтэй оруулж ирэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил: Далай ламын Монголд хийсэн айлчлалд... Монгол Улсын Засгийн газар харамсч байна. Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг айлчлуулахгүй.
УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол: БНХАУ-ын иргэд аялал жуулчлалын зорилгоор орж ирэх тохиолдолд визгүй зорчдог байх асуудлыг шийдвэрлэхээр БОАЖЯ болон ГХЯ ажиллаж байна.
Өдрийн сонин: Хятадууд Монголд визгүй зорчих нь шударга явдал болно. “Бид визгүй орж болдог юм чинь тэд яагаад болохгүй гэж?”, Монгол Улс “Хар хүйтэнд хаалга үүдээ нээгээд орхисон ч хэн тоож орж ирэх юм”. “Өдрийн сонин”-ын 2017 оны 1-р сарын 26-ны дугаар
Монголын Засгийн газрын бодлого: Таван толгойн ордыг ашиглахдаа зөвхөн “Шинхуа” групптэй хамтарна.
Тоймч Ш.Гантулга юу хэлэв?
Тоймч Ш.Гантулга бол монгол үзэгчдэд олон улсын үйл явдлыг тайлбарлан хүргэдгээрээ алдартай болжээ. Тэрээр олон улсад өрнөж буй үйл явдлуудыг мэдээлэх төдий бус, харин тайлбарлан хүргэдэг. Түүний анализ тайлбар үндэстэй, сонирхолтой. Хамгийн гол нь, тэрээр үйл явдлын цаад учир шалтгаан, цаашид ямар үр дагаварт хүргэж болох талаар нухацтай тайлбарладаг төдийгүй түүний тайлбарууд бодитой байсныг үйл явдлууд харуулжээ. Тухайлбал, 5 жилийн өмнө Арабын хувьсгалууд, тэдгээр нь Ойрхи Дорнод төдийгүй Европт ямар гай зовлон дагуулж болохыг тэр хэлж байсан билээ.
Тэгвэл, Ш.Гантулга ТВ9 телевизийн нэвтрүүлгээр дамжуулан Монголд болж буй үйл явдлууд, тэдгээрээс гарах ирээдүйн үр дагаварын талаар ингэж мэдээлэв:
“Монголын төрд хятад царайтай, хятад цустай, хятад бодолтой хүмүүс хамаг юмыг шийдсээр Монгол хүн гишгэх газаргүй болно...”
ЭХ СУРВАЛЖ: - See more at: http://gashuun.mn/2722#sthash.wFddftgW.dpuf
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа