УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төсөл аж ахуй нэгжид хохиролтой болсон талаар УИХ-ын гишүүн М.Билэгт шүүмжлэв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Гүтгэлгийн шинжтэй үйлдэлд хатуу хариуцлага тооцох ёстой. Нэг хүн гүтгээд 2,5 сая төгрөг төлөх болчихоод байна. Ийм байхаар шар сонин, хэвлэл цэцэглэнэ” гэв.
Ийнхүү цөөн хэдэн гишүүд байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.
Гэвч гишүүдийн ирц хангалтгүй байгааг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэв. Тэрбээр Баянгол дүүргээс сонгогдсон А.Ундраа гишүүн та битгий хүний кноп дараад бай. Чухал хуульд ач холбогдол өгөөд, хуралдаа суугаач гишүүд ээ. Хоёрдугаарт унасан саналыг дахин босгож ирээд байна. Дэгийн тухай хуулиар ийм зүйл байдаггүй юм. Ц.Нямдорж гишүүн ч чуулганы танхимд алга. Хар хууль ороод ирлээ.Энэ хуулиар чинь нийгмийн даатгал төлөхгүй бол гэмт хэрэгтэн болохоор болчихлоо шүү дээ гэв.
УИХ-ын чуулган зарчмын зөрүүтэй санал хураалтаар үргэлжилж байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа