Өчигдөр, “Gangnam Style” дуугаараа дэлхийн од болсон, БНСУ-ын дуучин PSY шинэ клипээ олны хүртээл болгожээ. Түүний “I Luv it” дууны клип ганц өдрийн дотор дөрвөн сая гаруй хандалт авсан байна. PSY-ийн шинэ клипэд БНСУ-ын нэрт жүжигчин, "Амьдралын ээдрээ" киноны Ким Инхагийн дүрээр бидний таних И Бёнг Хён тогложээ. Реппэр PSY буюу Пак Же-Санбон нь 1977 оны арван хоёрдугаар сарын 31-нд БНСУ-д төрсөн. Бостоны их сургууль болон Берклийн хөгжмийн коллеж төгсжээ. 2000 оноос хойш идэвхтэй уран бүтээл хийж буй тэрээр хөгжилтэй клип болон тайзны бүтээлүүдээрээ алдартай бөгөөд хэд хэдэн телевизийн нэвтрүүлэгт оролцжээ. Мөн PSY өөрийгөө К-pop хэв загвар дагадаггүй гэж тодорхойлох дуртай аж.

PAPARATSI.MN
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно