УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, зөвлөлдөх санал асуулгын тухай хэлэлцсэн. Өнгөрсөн долоо хоногт Зөвлөлдөх зөвлөлөөс хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан зөвлөлдөх санал асуулгын ерөнхий дүнг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ. Энэ үеэр Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, МАН-ын ахмад хуульчдын нэг Д.Лүндээжанцан “УИХ-аас яаралтай ажлын хэсэг байгуулж, ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь зохион байгуулах хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлсэн аж.
Өчигдөр болсон бүлгийн хуралдааны үеэр Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар дээрх байр суурийг илэрхийлсэн бол гишүүд нийтлэг байдлаар “Эцэг хуулиндаа яаран сандран өөрчлөлт оруулж болохгүй. Тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган, ард нийтийн санал асуулга зохион байгуулах нь буруу. Сонгуулийн үеэр иргэдийн анхаарал сарнисан байдаг” гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Ц.Нямдорж гишүүн “Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулгыг ард нийтээс асуух нь буруу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд гоомой хандаж болохгүй учраас би эцсээ хүртэл эсэргүүцнэ” хэмээн хэлээд хаалга саван гарч одсон талаар зарим гишүүд онцлов.

PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна