Эмоци продакшны анхны дэлгэцийн уран бүтээл болох "Гурван найз яасан байх нь уу?" олон ангит киноны 2-р анги 2015 онд үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус кино үзэгчдээс өндөр үнэлэгээ авсан бөгөөд 3-р анги нь гарах эсэх нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж, хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл Эмоцийнхон үзэгчиддээ нэгэн бэлэг барихаар зэхэж байгаа ажээ. Тэд киноныхоо гуравдугаар ангийн зураг авалтандаа ороод тунчиг завгүй яваа гэнэ шүү. "Гурван найз яасан байх нь уу?" киног Хүлэгү пикчерс кино компанийн хамт олонтой хамтран бүтээж байгаа бөгөөд зураг авалт Тайланд улсад үргэлжилж байгаа ажээ. Эрчүүдийн үнэнч нөхөрлөл, хөгтэй адал явдлуудаар дүүрэн тус кино цаашид хэрхэн үргэлжлэн хөврөхийг үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа билээ. Сонирхуулан хэлэхэд жүжигчин Анхаа нялх биетэй эхнэрээ орхин ийнхүү кинондоо явсан ч эхнэр, хүүхдээ санаад хэцүүхэн байгаа гэнэ шүү.
PAPARATSI.MN
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно