Манай улсад юу л болоод байна даа. Төв талбайгаа тойроод л жагсаал цуглаан тэмцэл. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 3-4 асуудлын хүрээнд ард иргэд жагсаж байсан зарим нь одоо ч бас байж л байгаа. Тэгвэл тэдний ардаас МАХН нэмэгдээд авлаа. Учир нь МАХН өнгөрөгч баасан гаригт Бага чуулганаа хийж, ерөнхийлөгчийн сонгуульд тус намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр болсон.
Үүнээс өмнө шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүйг мэдэгдсэн юм. МАХН-ын хувьд Сонгуулийн ерөнхий хороонд Н.Энхбаярын нэрийг өргөн барина гэдгээ хатуу мэдэгдэж, шүүхийн байгууллагад улс төрийн нөлөөлөл үзүүлэхгүй байхыг төрийн гурван өндөрлөгөөс шаардан, албан бичиг илгээсэн билээ. Мөн өнгөрөгч баасан гаригт тус нам иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй хамтарч, төрийн ордны гаднах орчинд эсэргүүцлээ илэрхийлсэн. Улмаар өнөөдөр 12:30 цагт өнөөгийн эрх баригч МАН-ын төв оффис болох Тусгаар тогтнолын ордны гадаа МАХН жагсаал зохион байгуулах аж.
PAPARATSI.MN
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно