Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас консулын тойргийн нөхцөл байдалд үнэлэлт өгч, тус улсад хууль бусаар оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах ажил хийж, хэрэгжүүлж эхэлжээ. Ялангуяа тус улсад амьдарч, биеэ үнэлж байгаа монгол бүсгүйчүүдийн асуудлыг цэгцлэх тэдэнд учирч болзошгүй эрсдлийг бууруулахаар ажиллаж байна. Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь тэдний эрх ашгийг хамгаалах, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай хэмээн үзсэн тул ийнхүү албадан нутаг буцаах шийдвэрийг гаргаж байгаа аж. Эхний ээлжинд визний хугацаа хэтэрсэн нялх хүүхэдтэй, хүнд нөхцөлд амьдарч байгаа, архины хамааралд орсон, сэтгэцийн эмгэгтэй, хэвтэрт орсон иргэдийг буцааж байна. Тэгвэл Эрээн болон БНХАУ-ын бусад хот, мужид биеэ үнэлж буй бүсгүйчүүдээс бэлгийн замын халдварт өвчин, ДОХ илэрч болзошгүй тул урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар манай улсын холбогдох байгууллагынхан ярьж буй.
PAPARATSI.MN
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно