Ардчилсан намын наймдугаар их хурал “Корпорэйт” зочид буудалд болж байгаа билээ. Ардчилсан намд нийт 180 мянган гишүүн бүртгэлтэй. Үүнээс Монгол Улсын өнцөг булан бүрээс нийт 1206 гишүүн оролцож байгаа юм. Хуралдаанаар хэлэлцэх хамгийн гол асуудал бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ батламжлах юм. Тус намын дотоод сонгуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг авахын тулд Л.Болд, Р.Амаржаргал, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Б.Жаргалсайхан нарын зургаан хүн өрсөлдсөнөөс Х.Баттулга онооны илүүтэйгээр сонгогдоод байгаа юм. Тиймээс наймдугаар Их хуралд оролцогчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг батламжлах юм. Гэтэл сонгоод гаргаад ирсэн гишүүн дээрээ дахин санал хурааж 51 хувь хүрвэл нэр дэвшүүлнэ, хүрэхгүй бол дараагийн гишүүн дээр санал хураах гэнэ. мөн түүнийг унагаах талаар ярилцаж байгаа хүмүүс олон байгаа аж. Хэрвээ түүнийг дэмжигч 51 хувь хүрэхгүй бол дараагийн хүн нь сонгогдох магадлал их өндөр байгаа хэмээн ярилцах хүн олон байгаа бололтой. АН-аас Х.Баттулгаас өөр рейтинг өндөртэй хүн бол Р.Амаржаргал билээ. Тэд Х.Баттулгыг зайлуулж өөр хүн сонгох гээд байгаа бололтой.
PAPARATSI.MN
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно