Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ. Холбогдох хуульд заасны дагуу намууд энэ сарын 7-ны дотор нэр дэвшигчээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлэх учиртай. Өнөөдөр парламентад суудалтай гурван намын хоёр нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах дотоод сунгаагаа явуулж байна.
МАН-ын М.Энхболд Бага хурлын 310 гишүүнийхээ олонхийн саналыг авч, Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ өвөртөлсөн бол АН-ын Х.Баттулга 130 гаруй мянган гишүүнийхээ саналаар тодорч байна. Энэ нь МАН-аас нэр дэвшигч халаасандаа 300 гаруйхан даргын саналтай Ерөнхийлөгчийн сонгуулийн гараагаа эхэлж байгаа бол АН-аас нэр дэвшигч 130 мянган гаруй хүний саналыг аль хэдийнэ халааслачихсан өрсөлдөөнд орж байна гэсэн үг.
Сүүлийн үед сонгуулийн ирц тогтмол буурсан үзүүлэлттэй байгаа. Эндээс харвал 400 мянга орчим хүний санал авсан хүн Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалтай. Тэгэхээр АН-ын нэр дэвшигч нийт авах саналынхаа 40 гаруй хувийг аль хэдийнэ халааслачихсан гэсэн үг. Эсрэгээрээ МАН-ын нэр дэвшигч 300-гаас эхлээд 400, 500 гэхчилэн “мөөг түүх” маягаар сонгогчдын саналыг цуглуулах хүндхэн давааны өмнө иржээ.
Medee.MN
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна