УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцэж эхлээд байгаа аж. Энэ төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн санаачилсан юм. Төсөлд төрийн албаны мэргэжлийн шалгалтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар авдаг байх зохицуулалтыг тусгажээ. Манайд одоогийн хуулиар Төрийн албаны зөвлөлөөс шалгалтыг авдаг. Харин Төрийн албаны зөвлөл нь дээрх төслөөр хяналт тавих статустай байхаар оруулж иржээ. Ингэснээр ТӨЗ төрөөс хараат бус байх боломжтой аж. Мөн төрийн албанд тавигдах нийтлэг шаардлага нь дээд боловсролтой, Монгол Улсын иргэн байх, авлига, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлж байсан бол төрийн албанд орох эрхийг хаажээ. Ялын хугацаа дууссан байсан ч орох боломжгүй аж. Түүнчлэн төрийн албан хаагчдыг шат ахиулан дэвшүүлдэг байхаар заажээ.
PAPARATSI.MN
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна