Загвар өмсөгч Э.Энхболд: Ю.Балжка бол “төрсөн модель”


Загвар өмсөгч, мисс Ю.Балжидмааг Боловсрол суваг телевизийн албан ёсны эрхтэйгээр зохион байгуулсан “MNTM” шоу нэвтрүүлэгт оролцоход нь шүүмжлэх хүмүүс цөөнгүй байсан юм. Мисс болон загварын шоу тэмцээнд олонтаа оролцдог туршлагатай нэгэн тул энэ салбарт шинээр орж ирж буй охидтой өрсөлдөх нь шударга бус гэж үзэж байлаа. Гэвч тэрбээр энэ бүх шүүмжлэлийг ардаа орхиж, монголын удаах топ модель болохоор хичээнгүй зүтгэж шилдэг гурван оролцогчийн нэг болсон. Шоуны туршид насаа нэмж оролцсон гэх яриаг дагуулаад байсан Ю.Балжкаг загвар өмсөгч Э.Энхболд ийн дүгнэжээ.


“Балжкаг анх модель болж орж ирж байхыг нь санаж байна.Өөртөө итгэлтэй, зорьсон зорилготой, бас насандаа баймгүй хөдөлмөрч хичээнгүй хүүхэд байж билээ. Тэр үеэс хойш нэлээдгүй хугацаа өнгөрч, олон ч дурсамж ард үлдэж. Одоо бол хэзээний төрсөн модель. Их олон тэмцээн зураг авалтанд хамтарч оролцож байна. Ингээд бодсон чинь энэ хүүхэд ийм хурдан өсч томроод байна уу эсвэл би ингээд залуужууд байна уу гэх бодол өөрийн эрхгүй төрлөө” гэжээ.

 

 

 

 

 

 

Б.ОЮУН

Эх сурвалж: www.zone.mn


Сүүлд нэмэгдсэн мэдээ
3 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

6 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

6 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

6 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

6 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

7 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

8 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна