М.Энхболд нэрээ татах уу


УИХ-д суудалтай улс төрийн намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших талаарх хар зураг Ерөнхийдөө тодроод эхэллээ. АН-ын хувьд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа явагдаж байна.

 

 

Өглөөний 10 цагаас оройны 20 цаг хүртэл явагдах энэ сунгаанд Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Б.Жаргалсайхан, Д.Дорлигжав, Лу.Болд нарын зургаан хүн нэр дэвшигч “уралдаж” буй юм. Эх сурвалжийн мэдээллээр бол ард түмний дунд чамгүй нэр хүндтэй байгаа нь Р.Амаржаргал ч түүнийг намынхаа дотоод сунгаанаас гарахгүй байх магадлал өндөр гэдгийг хэлэх хүн байна. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга хоёр тунаж үлдэж магадгүй гэж байна. МАН-ынхан ч мөн өнөөдөр нэр дэвшигчээ эцэслэн тогтоох аж. Тус намын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болж МАН-ын дарга М.Энхболд болон Ц.Нямдорж нарын нэгийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болжээ. Ц.Нямдоржийн хувьд шударга үнэнийг ярьдаг хэмээн нийгмийн зүгээс нэлээд том дэмжлэгийг авдаг гэсэн бол М.Энхболд нь өнгөрсөн сонгуулиудад намаа амжилттай удирдаж удаа дараалсан ялалт байгуулсан гэдэг утгаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй гэгдэж байгаа аж.

 

Дээрх хоёр улстөрчийн хэн нь нэр дэвшихийг өнөөдөр хуралдаж эхлэх Бага хурлаас шийдвэрлэх юм. Тэгвэл М.Энхболдыг нэрээ татаж магадгүй талаарх мэдээллийг тус намын эх сурвалжууд өгч байна. Үүнийг хэдхэн хоногийн өмнө  АН-ын нарийн бичгийн дарга О.Магнайгийн хийсэн мэдэгдэлтэй холбох нэгэн ч байна. Учир нь тэрбээр М.Энхболдыг нэр дэвших эрхгүй хэмээн мэдэгдсэн. Тодруулбал тэрбээр “Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацаа эхлээгүй байна. Сонгуулиас 21 хоногийн өмнө сурталчилгаа эхлэх ёстой. Харамсалтай өчигдөр МАН-ын дарга М.Энхболд, Бүрэн зураглал гэж нэвтрүүлгийг 10 гаруй телевизээр дамжуулж, 2 тэрбум төгрөгийн зардал гаргасан сонгуулийн сурталчилгаа хийлээ. МАН энэ сонгуулиар Уяачдын холбооноос хүн дэвшүүлэх гэж байгаа юм байна гэсэн ойлголт төрүүллээ. Гэхдээ хуулийг уландаа гишгэж сурталчилгааг эхлүүлж болохгүй. АН энэ асуудлаар Сонгуулийн ерөнхий хороонд хандана. Шударга шүүх, шударга хууль гэж байдаг бол М.Энхболд нэр дэвшүүлэх эрхээ өчигдөр гарсан нэвтрүүлгээр хасууллаа хэмээн үгнэж байна” хэмээн мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: 24Tsag.MN


Сүүлд нэмэгдсэн мэдээ
3 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

6 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

6 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

6 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

6 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

7 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

8 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна