Тавдугаар сарын зурхай


(2017 он)

ХОНЬ

Гэнэтийн бөгөөд бүтээлч санаа ундрах үе. Бусдын анхаарлыг өөр рүүгээ чиглүүлж, өөртөө боломж үүсгэхэд хамгийн тохиромжтой. Таны энерги соронз мэт ажиллана. Тиймээс энэ давуу талаа ашиглан утас цохиж, анкетаа илгээж, шинэ, сонирхолтой хүмүүстэй танилц. Ирээдүйд үр өгөөжөө өгөх гайхалтай хамтын ажиллагаа хаалгыг тань тогшиж байна.

ҮХЭР

Авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээ тань сэргэнэ. Чухам тэр чадвараа хэрхэн яаж ухаалгаар ашиглах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Өр шир, эсвэл мөнгө босгох тал дээр ч энэ хамаатай тул бизнесийн шинэ санаагаа хэрэгжүүлэхийн өмнө урьдын өр ширээ цэгцлээрэй. Аливаа зүйлд зардал, төсвөө нягт нямбай тооцоолоорой.

ИХЭР

Амьдралд тань дэм болох зөвлөгч, ажил олгогч, эсвэл бизнес түнш хайж байна уу? Тэгвэл энэ сард та зөв цагт зөв хүнтэйгээ учрах бололтой. Хамтдаа та хоёр уулыг ч хөдөлгөж, усыг ч эргүүлж чадна. Тиймээс өөрөөс шалтгаалах бүхнээ зөв тооцоолоод, өөртөө итгэлтэйгээр урагш алх. Мэдээж эрсдэлийг тооцоол.

МЭЛХИЙ

Та харилцааны ур чадварынхаа ачаар өдийг хүртэл боломжийн амьдарч ирсэн байх. Харин одоо өдөр тутмын ажилдаа анхаарч, цалин орлогоо нэмэгдүүлэхийн тулд юу хийж болох тухай бод. Хийсэн ажлынхаа үр дүнг эргэн нэг дүгнэж харах цаг нь болжээ. Өөрт байгаа нөөц бололцоогоо шахаж, шат ахих цаг нь болсныг санаарай.

АРСЛАН

Давуу талаа хэрхэн харуулах тухай бодож үзэхэд гэмгүй. Заримдаа сэтгэл хөдлөлөө ил гаргаж байх нь санхүүгийн байдалд ч эергээр нөлөөлөх үе гарна. Хайр дурлал, үр хүүхэд, гэр бүл гээд ойр дотнын хүмүүсийн чинь аз жаргал, сэтгэл хангалуун байдал таны ажлын үр дүнтэй яалт ч үгүй холбоотой гэдгийг санаарай. Стрессээ тайлах аялал, зугаа цэнгэлээс татгалзах хэрэггүй.

ОХИН

Хичээл зүтгэл шаардсан үе таныг хүлээж байна. Санхүүгийн байдлаас болж элдэв таагүй маргаанд нэр холбогдож болзошгүй. Тиймээс үйл хөдлөл, үг хэлээ анхаар. Сарын эхэн үе санхүүгийн хувьд тааламжгүй байх ч сарын дундаас байдал огцом сайжирна. Хөдөлбөл хөлс гэдэг үгийг санаарай.

ЖИНЛҮҮР

Худалдаа, үйлчилгээний салбарт ажиллагсдыг таатай үе хүлээж байна. Ашиг, орлого сайтай байхын тулд зар сурталчилгаанд мөнгө зарцуулахаас харамлах хэрэггүй. Дутагдах зүйлгүй сайхан амьдралд хүрэх аяллаа эртнээс эхлүүл. Өөртөө итгэлтэй байж, зоримог шийд гаргахаас бүү эргэлз.

ХИЛЭНЦ

Амжилтад хүрч, сайн сайхан явахыг тань харахыг хүсдэг олон хүн бий. Тэднээр хүрээлүүлсэн таатай үе таныг хүлээж байна. Томоохон наймаа, арилжаа хийх, үнэт эд зүйлс худалдан авах бол ойр дотнын хүмүүстэйгээ сайтар зөвлө. Аз таныг ивээх болно. Тиймээс ганц нэг сугалаа, лотто хусаж үз. Юмыг яаж мэдэх вэ.

НУМ

Сэтгэл хөдлөл ба үйл хөдлөлөө хянаж сур. Ойрын хугацаанд гадаад улс оронд аялж, их хэмжээний мөнгөний үүсвэр олох бололтой. Боловсрол, эрүүл мэнддээ анхаар. Аливаа асуудлын тэнцвэрийг олохыг хичээгээрэй. Амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүл.

МАТАР

Сэтгэл хөдлөл ихтэй сар айсуй. Тархи чинь хамаг сайхан бүхнээ “үйлдвэрлэх” учраас үзэг, цаасаа бэлэн байлгаж, шинэ содон санаа бүгдийг марталгүй тэмдэглэж аваарай. Хожим таны амьдралд хувь нэмрээ өгөх болно. Ямар нэг онцгой зүйлд цаг заваа зарцуулснаар гайхалтай үр дүн мэдрэх болно. Гэр бүлдээ анхаарал халамж тавихаа мартуузай.

ХУМХ

Та ажил төрөл болоод мөнгө, санхүүгийн тал дээр хамгийн ухаалаг нэгэн. Ажлын дотоод урсгал, бүтэц хэрхэн явагддагийг та сайтар ойлгодог, аливааг хэрхэн төлөвлөх, хөрөнгө оруулалт хэрхэн татах гээд санхүүгийн тал дээр таныг гоц авьяастан гэж нэрлэж ч болно. Энэ сард ч ялгаагүй та бизнесийн салбарт амжилт арвин байх болно. Аз ивээж, амжилт далласан сар таныг хүлээж байна.

ЗАГАС

Та асуудлыг гүнд нь хүртэл ойлгож, мэдэрч чаддаг. Тиймээс бусад хүмүүс, ажлын хамт олон чинь үргэлж танаас тусламж хүсдэг. Одоо харин тэдний тусламжтайгаар амжилтаа ахиулах цаг болжээ. Тиймээс бусдаас тусламж гуйхдаа бүү санаа зов, бүү нэрэлх. Шаардлагатай бүхнээ гуй, мэдэхгүй бүхнээ асуу. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, алжаал ядаргаагаа тайлаарай.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
3 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

6 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

6 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

6 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

6 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

7 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

8 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна