Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Хятадын Сичуань мужийн Чэнду хотод холимог тулааны урлагийн (MMA) тамирчин Шу Шяодон Хятадын уламжлалт бие хамгаалах урлаг Тай чигийн мастер Вэй Лэйтэй тулалдсан нь Хятадын интернэт ертөнцөд нэгэн маргаан дэгдээжээ.
Тогоруу шувуу хэлбэрийн өрөлттэй мастерын эсрэг боксын өрөлттэй тамирчин довтолж, ердөө 10 секундын дотор ялалт байгуулсан байна. Онлайн сүлжээнд шууд дамжуулсан тулааны дараа интернэт хэрэглэгчдийн дунд өргөн маргаан дэгджээ. Тэдний зарим нь хятадын уламжлалт тулааны урлагт итгэх итгэлгүй болсноо бичсэн бол нөгөө хэсэг нь орчин үеийн тай чи нь тулааны урлаг биш, эрүүл мэндийн дасгал болсон гэж бичсэн байна.
Мөн зарим нь нэг хүн ялагдсанаар Тай чи урлаг бүхэлдээ ялагдсан гэсэн үг биш гэжээ. Бас “Энэ тулаан нь ялагдах, ялах тухай асуудал биш. Тай чигийн дутагдлыг бүх хүмүүст харууллаа” гэсэн байна.
Ялсан тамирчин Шу өөрийн блогтоо “Хятадын бүх тулааны урлагын мастерууд үзэж байсан болохоор би хийх ёстойгоо л хийсэн. Хүн бүр өөр өөрийнхөөрөө дүгнэх биз” гэж бичжээ. Харин Тай чи мастер Вэй “Би ялагдлаа. Тулааныг үзэж цэнгэн баясах гэсэн хүмүүс хүссэнээ үзлээ. Миний ялагдсан нь асуудал биш. Би үр дүнг хүлээн зөвшөөрч байна” гэсэн байна.
Тай чи бол эртнээс уламжилж ирсэн олон янзын техниктэй тулааны урлаг. Харин холимог тулааны спорт бол бокс, каратэ, бөхийн техникүүдийг нэгтгэсэн төрөл юм.
Эх сурвалж: South China Morning Post IKON.MN
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ