Наймдугаар сарын сүүлчээр хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтэй иргэд үүрийн таван жингээр дугаарлаж, бүр цэцэрлэгийн хашааны гадаа хонож өнжин хүлээдэг. Харамсалтай нь, ийнхүү хичээл зүтгэл гаргасан эцэг, эхчүүдийн дийлэнх нь “Ямар ч орон тоо байхгүй, хуучин хүүхдүүдээ арай ядан багтааж байна” гэсэн хариу сонсдог. Гэтэл тус цэцэрлэгт байсан ахлах ангийн хүүхдүүд ЕБС-д орж байдаг ч түүнээс огт хамаарахгүйгээр шинээр цэцэрлэгт орж байгаа хүүхдэд орон тоо байдаггүй. Өнгөрсөн онд л гэхэд цэцэрлэгийн хүртээмжгүйгээс болж улсын хэмжээнд 43 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй үлдсэн юм. Энэ талаар холбогдох мэргэжилтэн “Цэцэрлэгийн бүртгэлийг оновчтой, чирэгдэл багатай зохион байгуулах шинэлэг хэлбэрийг эрэлхийлж байгаа. Боловсруулсан санал ч бий. Гэхдээ одоогоор яг тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн аж. Харин эцэг эхчүүдийн дунд “Дахиад л хэн түрүүлж цэцэрлэгийн хашааны хаалганд хүрнэ тэр хүний хүүхдийг бүртгэх уламжлалт аргаа хэрэглэх вий” гэх айдас хэдийнээ бий болжээ. Тиймээс эцэг эхчүүд маань хандив өгөөд ч болов хүүхдээ цэцэрлэгт хамруулахаар эрэл болж байгаа аж. Учир нь одоо хахуулийн буюу хандивын мөнгө өгвөл арай хямд байдаг гэнэ.
Тиймээс эцэг эхчүүд маань хахуулийн мөнгийг нь аваад хүүхдийг нь цэцэрлэгт оруулах цэцэрлэгийн эрэлд гарсан аж. Энэ талаар нэгэн цэцэрлэгээс тодруулахад, "Харьяалалын дагуу бол намар бүртгүүлээд орж болно. Харин харьяалалын бус хүүхдүүд одоо хандивын мөнгөө өгөөд бүртгүүлж, ирцэндээ ороод явчихвал намар амар байдаг юм. Хандивын мөнгө нь доод тал нь 250 мянган төгрөг байгаа" гэсэн мэдээллийг өгсөн гэнэ лээ. Тэгэхээр мөнгөтэй хүмүүс нь иймэрхүү байдлаар хүүхдээ бүртгүүлж, намар гэхэд цэцэрлэгийн анги дүүргэлтийг дүүргэчихдэг байна. Эцэст нь намар харьяалалын дагуу цэцэрлэгт хамрагдах гэсэн багачууд "Ямар ч орон тоо байхгүй. Анги дүүрчихсэн" гэх үгтэй нүүр тулдаг аж. Харин тэр үед одоо 250 мянган төгрөг байгаа хандивын буюу хахуулийн мөнгө хоёр дахин нэмэгддэг гэнэ.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа