Өнгөрсөн жил алдрын оргилд хүрч буй Мадоннагийн тухай өгүүлэх киноны зохиол дэлгэцийн бүтээл болж амжаагүй байгаа хамгийн сонирхолтой төслүүдийн жагсаалтыг тэргүүлж байсан билээ. Тэгвэл Blonde Ambition гэгч энэхүү төслийг хэрэгжүүлэх ажлыг Universal киностуди барьж авсан байна. Киноны боссуудыг Элиз Холландерын бичсэн зохиол бишрүүлээд зогсохгүй хоёр ч том продюссерын анхаарлыг татжээ. Брэтт Рэтнер, Майкл Де Лука нар албан ёсоор боловсруулагдаагүй байгаа төслийг барьж авсан аж. Тэдний тухай сонсоод дуучин эмэгтэй ихэд бачуурсан гэнэ. Мадонна өөрийн Инстаграм дахь хуудсан дээр “Миний мэддэгийг, юу үзсэнийг хэн ч мэдэхгүй. Зөвхөн би өөрөө л өөрийнхөө тухай бодитоор ярьж чадна. Миний өмнөөс үүнийг хийх гэж байгаа хүн бол луйварчин, тэнэг этгээд. Хэн нэгний амьдралыг өгүүлээд мөнгө олох нь манай нийгэмд бугшаад байгаа өвчин юм” гэж бичжээ.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа