АН бүлэг ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ өнөөдөр 13:40 цаг хүртэл бүртгэж байгаа билээ. АН намын бүлгээс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ихээхэн Н.Алтанхуяг өнөөдөр албан ёсоор нэр дэвших хүсэлтээ намын удирдлагуудад өглөө. Түүнээс өмнө УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Х.Баттулга нар АН-ынхаа дотоод сонгуулийн хороонд бүртгүүлжээ. Тус намаас нэр дэвших гурван хүн байсан бол ийнхүү дөрвүүлээ боллоо. Харин Э.Бат-Үүл, Д.Дорлигжав нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн билээ. АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн гишүүдийг нийт гишүүдийнхээ саналаар сонгох юм. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ “Нэрээ дэвшүүлсэн гишүүдээс хэнийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын төлөөлж өрсөлдүүлэхээ намын нийт гишүүд шийднэ. Тавдугаар сарын 3-нд буюу маргааш намын бүх гишүүн оролцсон санал асуулга болно. Тэндээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг тодруулж, АН-ын VIII их хурлаар оруулж нууц санал хураалтаар баталгаажуулна. АН-ын нэр дэвшигч хуулийн дагуу тавдугаар сарын 6-ны дотор тодорно” гэж мэдээллээ.
PAPARATSI.MN
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна