УИХ дахь МАН-ын бүлэг Олон Улсын Валютын сангийн хөтөлбөр хойшилсон асуудлыг ярилцаж байгаа аж. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн толгойтой гишүүдийн оруулсан Тогтоолын төслийн заалтад манай улсын томоохон хөрөнгө оруулагчид дотоодын банкуудаар мөнгөн гүйлгээгээ хийх ёстойг тусгасан юм. Үүнээс үүдэн "Рио Тинто" компани Олон Улсын Валютын санд шахалт үзүүлж, манай улсад хэрэгжих өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм. Тиймээс МАН-ын бүлгийн хурлаар дээрх тогтоолыг өөрчлөх эсэхийг ярьж буй бололтой. Албан бус эх сурвалжийн мэдээллээр, гишүүдийн олонхи дээрх тогтоолын төслийг өөрчлөхгүй гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Хэрвээ энэ үнэн бол манайх ОУВС-гийн хөтөлбөр ер нь манайд хэрэгжихгүй байх магадлалтай гэнэ.
PAPARATSI.MN
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна