Амараа дахиад хайрцаг шүдэнз бэлдхэнэ


Эрх баригч нам тэр тусмаа М.Энхболдын улаан фэн нь жүжигчин Амараа буюу Б.Амарсайхан гэдгийг бид харсан. Түүний ачаар өөртөө томдсон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд тухалсан эгчийн нь ч бид мэднэ. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр одоо бүр сайдын суудал их эвтэйхэн харагдсан бололтой. Монгол Ардын нам дотор М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвшиж, намаасаа холдсоны дараа намыг хэн авч явах вэ, Засгийн газрыг огцруулах уу гэхчлэн олон яриа өрнөж байгаа сурагтай.

 

Алаагүй баавгайн арьсыг хуваана гэдэг шиг л...Намын дарга нь хэвээрээ байхад л намын албан тушаалыг хуваарилж, яамдын сайд нарыг огцруулж, орных нь хүний нэрийг зоож, зарим нь сайдад багтчих гээд ах, дүүгээрээ яриулан хор найруулж байгаа сураг байна. МАН доторх фракциудын аль нь энэ намыг авч явах нь ирэх жилүүдийн өнгийг тодорхойлно хэмээн нөхдүүд өөр хоорондоо ярилцаж суугаа бололтой юм. Тэртээ тэргүй одоо байгаа сайд нар нь юугаа ч хийж чадахгүй байдгаа бариад арга ядаад сууж байхад энэ мэтийн хүмүүс сайдын суудалд заларвал ээ дээ юу болох бол. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр М.Энхболдыг хэн ерөнхийлөгч болгоно гээд хэлчих вэ? Аль хэдийнэ сонгуулийн ажилдаа ороод шинэхэн сайд дарга нарынхаа нэрийг зоогоод, нөгөө хэд нь сайдын өрөө, сандалаа сахиад байгаа нь тэдний лоби эхэлсэн гэдгийг харуулаад байгаа ч юм шиг. Эгчийнхээ энэ санаархалыг мэдсэн жүжигчин залуу одоо хайрцаг шүдэнз бэлдээд сууж байгаа байх даа. М.Энхболд, Б.Баярсайхан, Б.Амарсайхан нараа энэ удаа нэлээн их шүдэнз бэлдэхгүй бол ард түмэн та хэдийн арганд тийм ч амар орохгүй байх даа.

 

PAPARATSI.MN


Сүүлд нэмэгдсэн мэдээ
5 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

7 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

7 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

7 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

7 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

9 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

9 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна