Монголын хараагүйчүүдийн холбооноос өлсгөлөн зарлаж, тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоор болжээ. Манай улсад ойрын хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх нэлээдгүй зөрчигдөөд байгаа билээ. Үүнээс болоод тэд 4-р сарын 24-ний өдөр төрийн гурван өндөрлөгт хандан хараагүй хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой шаардлага хүргүүлсэн. Энэхүү шаардлагын хариуг 5-р сарын 1-ний өдрийн дотор шийдвэрлэж өгөх байсан ч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй тул ийнхүү өлсгөлөн зарлаж суулт хийхээр болсон аж. Тэд өнөөдөр 12 цагаас эхлэн хараагүй иргэдийн төлөөллүүд Төрийн ордны баруун талд байрлах “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд өлсгөлөн зарлаж байна. Энэ мэтчилэн тэднээс болсон, тэдний эсрэг өлсгөлөн зарлалт, суултын тоо ихэссээр байна. Гэтэл тэр мундаг хүмүүс юу ч хийлгүй амраад л сууж байх нь шудрага хэрэг мөн үү? Ер нь тэдний үүрэг юу вэ?
PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна