УИХ-ын гишүүн асан Г.Уянга өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд суулт зохион байгуулахаар болжээ. Тэрбээр 10 хоногийн турш 11-15 цагийн хороонд талбай дээр суух аж. Учир нь Г.Уянга МАНАН гэх бүлэглэлийн эзэн С.Баяр, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын эсрэг ийнхүү суулт зарлаж, ард түмнийг уриалж байгаа юм байна. Оффшорчдыг дэмжиж өмгөөлж байгаа энэ хүмүүсийн үйлдэл арай хэтэрч байгаад эмзэглэж байна хэмээж байна. Мөн ерөнхийлөгчийг энэ бүх асуудлын ард талд байгаа хэмээжээ. Ерөнхийлөгч ард түмнээр өөрийгөө дүгнүүлсэн бөгөөд 10 онооноос 9 оноо авсан нь үнэн эсэхийг мэдэхгүй байна. Хэрвээ миний энэ суулт эсэргүүцлийг дэмжиж 4000 хүн цуглаж нэгдэх юм бол би үргэлжлүүлнэ, хэрвээ үгүй бол би бууж өгнө хэмээлээ. Үүнийг харсан ард түмэн Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох гэж байхад иймэрхүү зүйл хийж яах нь вэ? 8 жил чимээгүй байсан энэ хүмүүс одоо жагсаад яах билээ. Нөхцөл байдлыг өөрчлөх боломжгүй болсон энэ үед иймэрхүү зүйл хийж байгаа нь аль нэг намын хийж байгаа PR юм болов уу гэсэн хандлага үүсээд байна. Хэн нь шудрага үнэний төлөө ард иргэдийн талд байгааг мэдэх арга алга даа.
PAPARATSI.MN
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгджээ
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 58 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд