Монгол үндэсний бөхийн тэмцээн зохион байгуулагдана


Шинжлэх ухаан, соёл урлагийн “Алтан агсарга” шагналыг зарлан сонордуулах ёслолын ажиллагаа энэ сарын 27-нд боллоо. Уг ёслолыг үндэстний соён гэгээрлийн “Алтан агсарга” нийгэмлэгээс санаачлан хүргэсэн юм. Чансаа ач холбогдлоороо шалгарсан гадаад дотоодын монголч эрдэмтдийн судалгаа бүтээлүүдэд “Алтан агсарга” шагналыг олгох бөгөөд энэ шагнал нь эрдэнийн чулуу шигтгээтэй алтан бүсийг дагалдах мөнгөн шагналаас бүрдэх аж. Энэхүү ёслолын үеэр Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар Монгол үндэсний бөхийн их наадам зохион байгуулах гэж буйгаа мэдэгдлээ. Үндэсний бөхийн тамирчид биш ч хамтдаа өөрсдийн өв соёлыг хадгалж үлдэхийн тулд хийж байгаа хамгийн анхны ажил нь энэ гэнэ. 

 

PAPARATSI.MN