Засгийн газар ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Үүний дагуу улсад орлого төвлөрүүлэх зорилгоор нийт долоон төрлийн татвар нэмж байгаа бөгөөд тэдний зарим нь 2017 оны тавдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжиж буй. Тавдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжих зарим татварын хугацааг хойшлуулах асуудлыг бизнес эрхлэгчид болон УИХ дахь АН-ын зүгээс ч хэлж буй. Тухайлбал, Авто машины онцгой албан татвар нэмэгдэж буй. Үүнтэй холбогдуулан Приус маркийн авто машины татварыг нэмэх асуудлыг ирэх аравдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах асуудлыг ч тавиад байгаа юм. Тэгвэл тавдугаар сарын 1-н буюу ирэх даваа гаригаас хэрэгжих татваруудыг танилцуулая.
ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГО: Хэрэгжих хугацаа 2017.05.01
Хадгаламжийн хүүгийн орлогод 5 хувийн татвар ногдуулна
ИМПОРТЫН ТАМХИ: Хэрэгжих хугацаа: 2017.05.01
Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ.
АВТО МАШИНЫ ОАТ: Хэрэгжих хугацаа: 2017.05.01
Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө.
Одоо дээрх төрлийн автомашины ОАТ-ыг 100 хувь хөнгөлж байна, хууль батлагдсанаар 50 хувиар хөнгөлнө.
Иймээс үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, дараах хэмжээгээр татвар ногдуулах юм.
|
Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж |
Ногдуулах онцгой албан татварын хэмжээ |
(Төгрөгөөр) |
||
|
Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа (жилээр) |
|
|||
|
0-3 жил |
4-6 жил |
7-9 жил |
10 ба түүнээс дээш жил |
|
|
1500 ба түүнээс доош |
750.000 |
1.600.000 |
3.350.000 |
10.000.000 |
|
1501-2500 |
2.300.000 |
3.200.000 |
5.000.000 |
11.700.000 |
|
2501-3500 |
3.050.000 |
4.000.000 |
6.700.000 |
13.350.000 |
|
3501-4500 |
6.850.750 |
8.000.000 |
10.850.000 |
17.500.000 |
|
4501 ба түүнээс дээш |
14.210.000 |
27.200.000 |
39.150.000 |
65.975.000 |
Хоёр үе шаттай хэрэгжих татварын нэмэгдэл:
АВТО БЕНЗИН, ДТ-НИЙ ОАТ: Хэрэгжих хугацаа: 2017.07.01, 2017.10.01
Нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихын тулд Засгийн газар энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулдаг Онцгой албан татвар (ОАТ)-ыг хоёр удаа бууруулжээ.
Үүнээс шалтгаалж, 2017 онд төвлөрөх автобензин, дизелийн түлшний ОАТ 210 гаруй тэрбум төгрөгөөр буурах нөхцөл үүссэн учраас өмнө тогтоож байсан хэмжээнд хүргэхээр төлөвлөөд байна.
Сар шинээс хойш валютын ханш тогтмол буурах болсон учраас ОАТ-ыг үе шаттай нэмэгдүүлэхэд импортлогчид болон хэрэглэгчдэд хүндрэл учрахгүй гэж үзэж байна.
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгджээ
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 58 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд