Гудамж талбайд “Гулгаа массаж хийнэ”, “Утасны дугаар барьцаалж зээл олгоно”, “Мод, нүүрс зарна”, “Гадаад хэлний сургалтад бүртгэж байна” зэрэг зарыг наах хориотой байдаг. Тиймээс зам, талбайн үйлчлэгч нар Улаанбаатар хотын гудамж дахь хайс, хашлага, хашаа, гэрлийн шон дээр наасан зарлалын 8000 гаруй хуудсыг хуулжээ.
Тэгвэл Нийслэлийн Цагдаагийн газрынхан зар наасан 108 хүнийг гар утасных нь дугаараар илрүүлэн, 600 гаруй мянган төгрөгөөр торгожээ.
Цаашид ч энэ чиглэлээр шалгалт явуулж, садар самууныг сурталчилсан, хууль бус зар наасан хүмүүсийг баривчилна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана