УИХ-ын гишүүн давхар дээлтэй байж болохгүй гэдгийг онцлов


Төрийн ордонд болж буй Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэх зөвлөлдөх санал асуулгын хуралдаан түр завсарлалаа. Завсарлагааны өмнө зөвлөгөөнд оролцож буй 700 гаруй төлөөлөгчид 49 бүлэгт хэсэгт хуваагдан “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах” талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ сэдвийн хүрээнд,

- Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа томилох, чөлөөлөх эрх мэдлийг  олгох;

- Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаар тогтоох;

- Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг Үндсэн хуульд тусгах саналуудыг хэлэлцсэн юм. Хэсгийн хэлэлцүүлгийн дараа нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлж шинжээчид хэсгийн багуудын асуултад хариулт өглөө. Шинжээчээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, доктор Ч.Энхболд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар оролцлоо.

 

Зөвлөлдөх санал асуулга анхдугаар уулзалтад оролцож буй иргэдээс Засгийн газрын гишүүдийг УИХ-аас бүрдүүлэхгүй байх хэрэгтэй гэдэг саналыг хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүн давхар дээлтэй биш зөвхөн мэргэжлийн байх ёстой гэдэг саналыг иргэд хэлж байлаа. Мөн Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлэх нь зөв ч нөгөө талаар хариуцлага алдах, Засгийн газраа мэргэжлийн багаар бүрдүүлэхгүй тохиолдолд хариуцлагыг хэн хүлээх, хяналтыг хэн тавих вэ гэдгийг хэсгийн гишүүд асууж байлаа. Харин шинжээчдийн зүгээс Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байх нь хариуцлагыг нь нэмэгдүүлэх хамгийн том хөшүүрэг болно. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хийж чадах мэрэгжлийн сайдыг томилох ёстой. Хэрэв мэргэжлийн бус сайд томилох, тэр нь ажлын хариуцлага алдвал Ерөнхий сайд өөрөө огцрох ёстой. Тиймээс Ерөнхий сайд илүү хариуцлагатай сонголт хийх боломжтой гэдгийг хэлж байлаа. Түүнээс гадна Засгийн газрын гишүүн давхар УИХ-ын гишүүн байх ёсгүй гэдгийг сүүлийн жилүүдэд их ярьж байгаа ч хэрэгжихгүй байгаа. Үүнийг Үндсэн хуулиар зохицуулж болох уу гэдэг санал иргэдээс маш их гарч байсан юм. Шинжээчдийн хэлж буйгаар Засгийн газрын гишүүн давхар УИХ-ын гишүүн байж болохгүй, Ерөнхий сайд мэргэжлийн багаар Засгийн газраа бүрдүүлээд явбал заавал УИХ-ын гишүүн давхар сайд байх ёсгүй гэдгийг хэлж байлаа.

 

Ингээд зөвлөлдөх санал асуулгын хуралдаан түр завсарлсаны дараа 49 хэсгийн хороо дахин хоёр асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
5 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

7 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

7 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

7 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

7 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

9 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

9 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна