Г.Ичинхорлоо ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хариу автлаа эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэв


Өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Лондон хот дахь Монгол улсын элчин сайдын яамны гадна тайван жагсаал хийж эхэлсэн Г.Ичинхорлоо тэргүүтэй эсэргүүцэгчид өнөөдрийг хүртэл тэмцсээр байна. Тэд Монгол улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайд С.Баярын томилогоог эсэргүүцэн  “Энэ хүний томилгоо Монгол-Англи хоёр орны цаашдын дипломат харилцаа болон энэ хоёр орны ард түмний ашиг сонирхолд маш ноцтой сөрөг үр дагавар үүсгэх болно. Тиймээс энэ хүнийг татаж авах ёстой. Эсвэл шалгуулж нэр цэвэр гэдгийг баталж харуултал түр Элчин сайдын ажлаас нь түдгэлзүүлэх ёстой” гэсэн байр суурин дээр ийн жагсаж буй юм.

 

Тэд энэ сард С.Баярыг огцруулах ёстой, шалгаж үү өгнө гэх утга бүхий 8000 хүний гарын үсэгтэй шаардлагыг Монгол улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд хүргүүлсэн байна. Шаардлагын хариуг энэ пүрэв гаригт тэд хүлээн авсан тухай Г.Ичинхорлоо мэдээллээ. Тэрээр:  

 

“Өчигдөр дөрөвдүгээр сарын 27 нд Лондон дахь Монгол улсын Элчин сайдын яаман дээр очиж бидэнд УИХ-ын тамгын газраас явуулсан бичгийг очиж аваад эсэргүүцэлээ 45 дахь өдрөө хэвийн үргэлжлүүлсэн. Дээрхи ирсэн бичигт болон дөрөвдүгээр сарын 21 нд С. Баяр бидэнд сайн дураараа ажлаа өгөхийг шаардсан 8000 хүний гарын үсэгтэй бичгийн хариу болгож өгсөн албан ёсны хариу бичгийн аль алинд нь С. Баярыг ажлаасаа чөлөөлөгдөх болон шалгуулах тухай бичигдээгүй байна. Элчин сайдын томилгоог УИХ-аар хэлэлцүүлж, Ерөнхийлөгч баталдаг. Тиймээс одоо бид Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдоржоос хариугаа авах л үлдээд байна. Хариугаа хүлээн Парламентийн ордны гадаа бид эсэргүүцлээ үргэлжлүүлнэ. Бидний эсэргүүцлийг дэмжиж байгаа Монголын нийт ард түмнийг бидэнтэй хамт ерөнхийлөгчөөс энэ асуудалд хариу өгөхийг давхар шаардахыг уриалж байна. Та бүхнийг хүндэтгэсэн Г. Ичинхорлоо” гэлээ.

 

Шаардлагын хариуг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

Б.ГЭРЭЛichinhorloo

ichinhorloo

ichinhorloo

ichinhorloo

ichinhorloo

ichinhorloo

ichinhorloo

ichinhorloo

ichinhorloo


Сүүлд нэмэгдсэн мэдээ
5 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

7 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

7 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

7 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

7 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

9 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

9 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна