Манай улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээнүүдээс хамгийн өндөр шагналын санатайд зүй ёсоор тооцогддог “Хүрхрээ” лигийн шинэ улирал эхэллээ. Энэ удаагийн Хүрхрээ дээд лигийн шинэ улиралд 10 багийн 300 гаруй тоглогчид, 39 легионер тоглогч өрсөлдөх юм. Энэ улирлын шагналын сан нь Монголын дээд лигийн түүхэн дэхь хамгийн анхны үнэн дүн буюу 120 сая гэнэ. Хүрхрээ лигийн нээлтийн үйл ажиллагааны нэгэн сонирхол татсан үйл явдал нь хөлбөмбөгийн ногоон талбайд урлаг, спортын алдартнуудаас бүрдсэн “Цагаан барс”, “Хөх чононууд” хоёр багийн тоглолт байлаа. Хөх чононуудын дасгалжуулагчаар МУСГЗ Ш.Гүрбазар ажиллаж байсан нь нэлээдгүй олон хүний анхаарлыг татаж байлаа. Тус лигийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш үндэсний тодотголтой Алтан жолоо групп, хүнсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” компани гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа аж.
PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна