Зөв зүйтэй санал УИХ гаргаж чадах уу?


Төрийн ордонд өнөөдөр эхэлсэн Анхдугаар Зөвлөлдөх уулзалтын хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ж.Мөнхбат нар даргалан явуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх эхний сэдэв нь “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах” байв. Энэ сэдвийн талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулсан. Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурал бол хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй байгууллага юм. Харин Засгийн газар Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хуулийн хүрээнд улс орны аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах үүрэгтэй.

 

Хууль тогтоох болон гүйцэтгэх дээд байгууллага тус тусын бүрэн эрх, чиг үүргээ бие даан хэрэгжүүлэх боломжтой байж, харилцан хяналттай ажиллах нь Үндсэн хуулийн хамгийн чухал зарчим юм. Энэ зарчмыг илүү тууштай хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуульд зарим тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулж, зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тавигдаж байна” гэлээ. 

 

Сэдвийн хүрээнд дараахь саналуудыг дэвшүүлж байгаа аж.

 

Санал 1.1: Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа томилох, чөлөөлөх эрх мэдлийг олгох;

 

Санал 1.2: Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаар тогтоох;

 

Санал 1.3: Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг Үндсэн хуульд тусгах гэсэн саналыг тавьж байлаа. Энэ зөв үү? Энэ санал дэмжигдвэл хөлөө жийгээд сууж байгаа нэр бүхий албан хаагчдын замбараагүй байдал засагдах болов уу гэсэн хүлээлт ард түмний дунд үүсээд байна.  


Сүүлд нэмэгдсэн мэдээ
5 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

7 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

7 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

7 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

7 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

9 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

9 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна