Өчигдөр“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулагдав. Тус хуралдаанаар компанийн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн баталлаа. Өмнөх жилүүдэд хувьцаа эзэмшигчдийн хурал 5-20 хүний ирцтэй явагддаг байжээ. Харин энэ жил 60 гаруй хүн хуралд ирсэн явдлыг “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс “Ирц 100 бүрдсэн” гэж тодотгосон байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани 2016 оны аудит хийгдсэн санхүүгийн тайландаа 895 тэрбум 795 сая төгрөгийн өр төлбөртэй, 198 тэрбум 840 сая төгрөгийн ашигтай ажилласан гэж онцолжээ. Түүнчлэн 2016 оны үйл ажиллагааны алдагдлын 93 орчим хувийг ханшийн зөрүүнээс үүдсэн гэж тайлбарласан байна. Хувьцаа эзэмшигчдийн хурал товлогдсон даруйд нэр бүхий хуульчид 1072 хувь эзэмшигчдэд хандан хурал нээлттэй болохыг онцлоод, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байв.
“Эрдэнэс Тавантолгой”-н 15 тэрбум орчим хувьцааг Монгол Улсын 970 иргэн, 553 аж ахуйн нэгж эзэмшдэг. Энэ нь тус компанийн нийт хувьцааны 6.5 хувийг эзэлдэг билээ. Мөн хурлын үеэр хамгийн их сонирхол татаж, хүлээлт үүсгээд байсан ноогдол ашгийн талаар өмнөх жилүүдийн нэгэн адилаар 2017 онд “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг тараах боломжгүй хэмээсэн байна. Мөн энэ шийдвэрийг нь ТУЗ үүнийг хүлээн зөвшөөрч, тайлангуудыг нь их л таатай хянасан сурагтай. Харин ирэх жилүүдэд үйл ажиллагааны зардлын хэтрэлтээ үнэмлэхүй байдлаар багасгах, цэвэр ашгийнхаа хэмжээг нэмэгдүүлэх замаар компанийн эдийн засгийн үр өгөөжийг өсгөхөөр тооцоолсон болохыг удирдлагууд нь онцолсон. Хэрвээ ингэж чадвал хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараах асуудал сөхөгдөх боломж үүсэх юм гэнэ лээ. Тус компани өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр урд хөршийн “Чалко” компанийн өрийг төлж дуусгасан билээ.
PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна