Хойд Солонгос баллистик пуужингийн туршилтыг өнөөдөр/2017.04.29/ дахин хийсэн тухай Рёнхап агентлаг мэдээллээ. Өмнөд Солонгосын Рёнхап агентлагийн мэдээлж буйгаар пуужин хөөрч эхлээд хэдхэн секундийн дараа дэлбэрч, туршилт амжилтгүй болсон гэв.
Баллистик пуужин нь KN-17 загварынх байсан бөгөөд Өмнөд Пхёнан тосгоноос хөөрчээ.
Хойд Солонгосын энэхүү үйлдэл нь Хятад улс болон түүний удирдлагыг хүндэтгэхгүй байгаа нь хэрэг гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудаснаа жиргэжээ.

“CNN” агентлагийн мэдээлж байгаараа Хойд Солонгосын баллистик пуужин Японы тэнгист унасан. Мөн баллистик пуужинг гар утаснаас удирдаж хөөргөсөн гэв. Баллистик пуужин нь одоогоор хэр хол замыг туулсан нь тодорхойгүй байгаа юм байна. Гэхдээ пуужин агаарт хөөрөөд 15 минутын дараа дэлбэрсэн, энэ хугацаанд 40 км замыг туулсан гэж “Fox News” телевизээр мэдээлжээ.
АНУ пуужингийн туршилт амжилттай болсон гэдэг дүгнэлтэд хараахан хүрээгүй байна.
Эх сурвалж: ТАСС
NEWS.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна