Монгол улсын аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учруулж болохуйц нэгэн хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Энэ бол Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль. Энэ хуулиар Монголд гадаадын банк орж ирэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Хамгийн ноцтой нь энэ хуулиар дамжуулан Монгол улсыг орд газар, баялагтай нь гадаадын банк "барьцаалах" эрхийг олж авч байгаа юм. Уг нь манай одоогийн хуулиар ийм боломж байхгүй. Хөрөнгө оруулалтын банкнаас томоохон хэмжээний зээл авсан иргэд аж ахуйн нэгж авсан зээлээ төлж чадахгүй тохиолдолд барьцаалсан лицензүүд нь хураагдаж улмаар цааш зарагдаж, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа алдах аюул учраад байна. Монголын талаар гадныхан эртнээс хүн нь чухал биш газар нь чухал гэсэн бодлого баримталж ирсэн гэдгийг Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж УИХ-ын гишүүдэд сануулаад уг хуулиас газар нутаг барьцаалахтай холбоотой зүйл заалтыг хасах хэрэгтэй гэж хэллээ.

NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа