Мянга мянган монгол хүүхдийн хувийн нууцыг бүртгэж, эмзэг бүлгийн хүүхдүүдийн гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн хүнд байдлыг далимдуулж дам гуйлга гуйлган орлого ашиг олж байгаа “Гүүд Нэйборс Монгол” ТББ-ын тухай асуудлыг манай редакц сөхөн хөндөж байгаа.
Баргийн хүн мэдэх боломжгүй хүүхдүүдийн хувийн нууц мэдээллийн ард “Яг одоо түүнд хувцас хэрэгтэй байна. Хоол ундны дутагдалд орсон байгаа. Сурах хичээлийн хэрэгсэл байхгүй тул түүнд тусламж хэрэгтэй” хэмээн тодотгож олсон мөнгөний тун бага хувь нь хүүхдүүдэд ногддог байна. Гэхдээ энд мөнгөнөөс илүү хүүхдүүдийн ирээдүйн тухай асуудал санаа зовоож байгаа. Өнөөдрийн ганц витамин, ганц цүнх, ганц гутал ирээдүйн мянга мянган иргэдэд ямар нэгэн эрсдэл, хүнд сорил болж ирэх вий.
Энэ удаа Сөүлд төвтэй “Гүүд Нэйборс интернэшнл” Олон улсын төрийн бус байгууллага Монгол дахь төлөөлөгчийн газар болох “Гүүд Нэйборс Монгол” ТББ-д үйл ажиллагааны ямар чиглэл өгдөг болох талаар хөндөж байна. Зөвлөмжөөс харахад тус байгууллагын үйл ажиллагаа 2010 оноос илүү их идэвхжсэн байх юм. Хүүхэд хөгжлийн төв нэртэй цэгүүд нь голдуу нийслэлд байдаг бөгөөд хүрээгээ тэлж шинээр төсөл хэрэгжүүлэх газрыг судлахыг үүрэгддэг байна. Эдгээр төвүүд тухайн орон нутагт хамрагдсан хүүхдийн тоогоор санхүүжилтээ авч, төвүүд нь хүүхдийн өдөр өнжүүлэх маягаар ажилладаг аж.
Энэ сургалтын төвүүдэд хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхэд хүмүүжлийн болон эрүүл мэнд байгаль орчноо хамгаалах гадаад хэл, комьпютер, бүжиг, шатар, дуу хөгжмийн сургалт явуулдаг гэж тэмдэглэсэн байна. Энд хашилтад хийсэн “архидалт зэрэг” гэдэг үг анхаарал татаж байгаа. Гэхдээ “Гүүд Нэйборс Монгол” ТББ өөрсдийнх нь санхүүжилтийн эх үүсвэр болоод байгаа хүүхдүүдийн эцэг эхийг арай архидуулдаггүй байлгүй гэдэгт найдаж байна.
Зөвлөмжийн хэсгээс цааш сонирхуулахад:
–Ажилчид Гүүднэйборсын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн талаар ойлголт муутай.Салбарын үйл ажиллагааны талаар ажилчдын ойлголт муу байгааг сайжруулах
-Монголд шинээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх газрын судалгаа болон шинээр төсөл хөтөлбөр боловсруулах газрыг анхаарах. Зөвхөн нийслэлд CDP-тэй (орон нутгийн хөгжлийн төсөл) байгаа нь Монгол дахь салбарын онцлог бөгөөд кэйс менежмент дээр суурилан ХИТХ-т хамрагдсан хүүхдүүдийг хариуцан ажиллах удирдамжийг гарган CDP бүрийн хүүхэд хөгжлийн төв дээр төвлөрөн оршин суугчдын оролцоотойгоор төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг төлөвлөн, Urban CDP-гийн (орон нутгийн хөгжлийн төслүүд) удирдлагын аппарат загварыг хөгжүүлэх шаардлагатай.
–AD төдийгүй OD, SSD гээд бүх хэлтсүүд sponsorshir, fund, government fund, designated fund, gift money, local fund зэрэг орлого орж ирж байгаа олон эх үүсвэрийн талаар тодорхой ойлголттой болж, ялангуяа local fund, frogram earning орлогын талаар мэдүүлэг хийж бай.
-Төсөл хөтөлбөрийг шинээр эхлэхдээ PPF батлагдсны дараа хүүхдийг төсөлд хамруулах, POA төлөвлөх, CDP буюу орон нутгийн хөгжлийн төвүүд өөр хоорондоо мөнгө шилжүүлэхийг хориглох:
-Улаанбаатар хот нь цаг агаарын хувьд хүйтэн, орон нутгийн энэ онцлог болсон соёлын онцлогтой. Сайн дурын ажилтны тухай ойлголт байхгүй учраас оршин суугчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулахад хүндрэлтэй байна.
-Кейс менежмент хийх үед дараахитай адил шууд тусламжийг өгч байна. Төсөлд хамрагдсан хүүхдийн эцэг эхэд хүүхдийн хүмүүжлийн холбогдолтой сургалт (архидалт зэрэг) эрүүл мэндийн сургалт, байгаль орчноо хамгаалах сургалт, өдөр өнжүүлэх (ОНТ) дээр дараах програмууд явагдаж байна. Гадаад хэл, комьютер, бүжиг, шатар, дуу хөгжим зэрэг. Outdoor activity (жишээ нь музей үзэх, зугаалга, спорт өдөрлөг зэрэг) Хүйтэн өвлийн цаг агаараас болоод APR хийхэд хүндрэлтэй.
Нарийвчилсан эдгээр төлөвлөгөөний дагуу “Гүүд Нэйборс Монгол” ТББ-ын Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр нэртэй мөнгө босгох санхүүгийн пирамид хэлбэртэй арга хэмжээнд албан бус тоогоор 9000 хүүхэд хамрагдсан мэдээ байгаа. “Гүүд Нэйборс Монгол” ТББ яагаад хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн үгээр халхавчлан хүүхдээр бизнес хийгээд байна вэ. Тэдний ойрын болон алсын зорилго нь яг юу юм бэ?

Улаанбаатар хот дахь “Гүүд Нэйборс Монгол” ТББ-ын Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр хэрэгжиж байгаа төвүүд


“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна