УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг саяхан эхэлсэн. Асуудал гарсан ч хүний үйлдэл, хэлсэн бүрт нь хариуцлага тооцоод байвал утгагүйг зарим гишүүд хэлж байсан. Хэвлэл мэдээллээр зөвхөн үүний талаар л шуугилдаж байхад ам хааж байгаа ч юмуу сайхан харагдах гээд байна уу гэлтэй санал үндэслэгчдийг тэр нам, энэ нам гэлтгүй л шүүмжилж байсан. Гэтэл өнөөдөр 10:00 цагаас хуралдах байсан Чуулганы хуралдаан 13:20 минутад эхэлсэн. Учир нь Зөрчлийн хуулийн талаар МАН-ын бүлэг хуралдсан гэнэ.
Хурлын үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Баривчлах нь буруу юм байна гээд өчигдөр овоо ойлголцсон. Гэтэл эрх баригчид хуралдаад ороод ирсэн чинь бүх зүйл өөр тийшээ яваад эхэллээ. Тиймээс чуулганы танхимд сөрөг хүчин байгаад, О.Баасанхүү, Д.Эрдэнэбат эсэргүүцэж орилоод ч хэрэг алга. Бид хариуцлага, дэг журам хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ хуулийн дарангуйлал руу буюу хүний үйлдэл болгонд ямар нэгэн торгууль, шийтгэл ногдуулж болохгүй гэдгийг анхааруулаад байхад яагаад ойлгохгүй байгаа юм. Бид Зөрчлийн хууль нэг тал руугаа дэндүү буруу явах гээд байна гэж харж байна. Тиймээс АН-ын бүлэг санал асуулгад санал өгөхгүй гэдгээ мэдэгдэж байна. Санал хураалтад оролцохгүй” гэлээ.
Улмаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд картаа сугалж аваад, чуулганы хуралдааныг орхин гарчээ. МАН-ын бүлэг Зөрчлийн хууль гаргасан гишүүнээ нэлээд сайн донгодож саналыг буцаана гэж хэлсэн нь зүгээр л хэвлэлийнхнийг тайвшируулах арга байв уу даа.
PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна