Ж.Батсуурь гэж хүн БСШУС-ын сайдаар ажиллаж дийлэхгүй нэгэн гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулсаар л байна. Тэгвэл тэрбээр нийслэлийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчдын эрх зөрчигдөж буй асуудлаар ярилцлага авах гэсэн сэтгүүлчид “Энэ асуудал надад хамаагүй. Нийслэлийн боловсролын газраас асуу” хэмээн хэлснийг medee.mn сайт мэдээлэлсэн. Боловсролын сайд хүн ийм асуудалд ингэж хандана гэдэг бол үнэхээр хариуцлагагүй явдал юм.
Хэдийгээр 29 дүгээр сургуулийн удирдлагын томилгоо бусад асуудлыг нь Нийслэлийн боловсролын газраас хариуцан ажилладаг ч, Монгол Улсын Засгийн газрын БСШУС-ын сайдад энэ асуудал огт хамаагүй байж болох уу? Уул нь салбарынх нь сайдад дэндүү их хамаатай баймаар. Гэтэл өөрөөсөө түлхэн асуудлыг холдуулж байгаа нь салбарынх нь сайдын хувьд ичмээр л зүйл байлтай. Олон хүүхэд хохирч, суралцах эрх нь зөрчигдөөд байхад түүний амнаас энэ хариуцлагагүй, тэнэг хариулт гараад байгаад үнэхээр харамсаж байна. Сайд нь асуудалд ийн хандаж байхад албатууд нь хэрхэн хөдөлж асуудлыг шийдэх билээ. Өөрчлөнө шинэчлэнэ, сайжруулна гэж сонгогдож гарч ирсэн сайдын ард түмэндээ барьж байгаа хариу энэ. БСШУС-ын сайд энэ суудалдаа сууснаас хойш салбартаа юу хийв? Боловсролын салбарыг тойроод гарсан асуудлуудад сайд хэрхэн хандаж байна вэ? Түүний гаргасан ганц зүйл нь эрдмийн баярын хориг л байх шив дээ. Өөрийнхөө хийх ажлаа надаа хамаагүй хэмээж байгаа сайд энэ суудалдаа суугаад байх нь зөв үү?
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа