Цахим ертөнцөд тун идэвхитэйгээр үзэл бодлоо илэрхийлж, ам зөрөхтэй нь зөрж, нийлэхтэй нь нийлээд хэлэх гэсэн юмаа хэлчихдэг нэгэн. Тэр хэрээр олны хэл аманд багагүй өртдөг дуучин М.Нара өчигдрийн халуун сэдэв болсон зөрчлийн тухай хуулийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр цахим хуудаснаа: “Гүтгэлэг доромжлолын хувьд бол ёс зүйн доголдолд орсон нь үнэхээр үнэн. Өчигдөрхөн л гэхэд МАН-н Золоо гэх залуу гэр бүл үр хүүхэд рүү минь хүртэл халдаж баримт нотолгоогүй баахан доромжлон гүтгэсэн. Үнэхээр л зөрчил гаргаж ёс зүйгүй авирласан бол хуулийн этгээд хариуцлагаа хүлээж 20 байна уу хэд байна уу торгуулиа төлөг л дээ ккккк Харин зөрчлийн тухай хуульдаа тодотгож өгөх шаардлагатай нилээн зүйл заалт байгааг шийдэх хэрэгтэй байх. Бүхнийг харлуулах бол зөв биш ээ...” гэжээ. Нийгэмд болж буй үйл явдлаас нэгнээс нь дутаад байдаггүй дуучин бүсгүй ийнхүү өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа