Өнөөдрийн хамгийн халуун сэдэв бол 29-р тусгай сургуулийн багш удирдлагуудыг тойрсон сурагчиддаа бэлгийн дарамт үзүүлдэг эсэх, сурагчдын сурах эрх зөрчигдөж байгаа талаарх асуудал байсаар байгаа. Зарим нэг мэдээллийн хэрэгслээр тус сургуулийн захирал Батсайханыг ажлаас нь чөлөөлж, түр орлох хүнийг томилсон гэх мэдээлэл гараад байгаа. Цагдаагийн газраас тус сургуульд бэлгийн хүчирхийлэл, дарамт байдаг эсэхийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд эцсийн байдлаар дүгнэлт гараагүй аж. Олны анхаарлын төвд хүчтэй орж ирсэн энэ асуудалд ганц захирлыг халж солиод асуудал бүр мөсөн шийдэгдэхгүй хэмээн цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлэх хүмүүс олон байна. Улс төрчид, сэтгүүлчид ч энэ асуудлаар хувийн үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн юм. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл 29-р сургуулийн захирлыг бүх багш нарын хамт халаад үндсээр нь өөрчлөлт хийж шинэ багш боловсон хүчнийг ажилд томилох хэрэгтэй гэж үзэж байгаа гэнэ. Түүнчлэн шинэ захирлаар мүүнчин нэрийг зүүгээд байгаа Насанбаярыг томилох нь зүйтэй хэмээн саналаа хуваалцжээ.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа