Загварын ертөнцөд хамгийн том нэр хүндтэй “Next top model” шоу нэвтрүүлгийг Боловсрол телевиз, Бюро 24/7 дижитал сэтгүүлийн уран бүтээлчид хамтран эх орондоо амжилттай зохион байгуулж цорын ганц шилдэг оролцогчоо тодруулсан билээ.
Тус шоунд зориулж нийт нэг дуу, долоон аялгуу зохиосон нь одоо ч гэсэн үзэгчдийн дунд хамгийн эрэлттэй дуунуудаар нэрлэгдсээр байгаа юм. Тэгвэл нэвтрүүлгийн сүлд дуу болох “MNTM” хэмээх уран бүтээлийн дуу нь эхэлж гарч олонд хүрээд байсан бол энэ удаад шинэхэн видео клип нь цацагдаж үзэгч түмэнд хүрлээ.
Сүүлийн үед уран бүтээлийн олз омог ихтэй яваа “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа тус уран бүтээлийн дуучнаар тодорч шинэ уран бүтээл нь өнгөлөг хийгээд өвөрмөц шийдэлтэй болсон нь хамгийн их эрэлттэй уран бүтээлээр нэрлэгдээд буй.
Олон уран бүтээлчдийн дундаас онцгойлон сонгогдсон Заяагийн стиль, дүр төрх тус клипний өнгө аяс хийгээд үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй тунчиг зохицсон болохыг сошиалын дэмжигчид нь онцлов. Хөгжмийн продюсер М.Тэмүүлэн, Х.Батмөнх нарын хамтын бүтээл “MNTM” дууг SENTIENCE Studio-гийн уран бүтээлчид дүрсжүүлсэн гүйцэтгэснийг хүлээн авна уу.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа