29-р тусгай сургуулийн багш ажилтнуудын зүй бус харилцааны тухай, сурагчдын суралцах эрхээ эдэлж чадахгүй байгаа талаар мэдээлэл олон нийтэд хүрснээс хойш тус асуудал хамгийн хурцаар тавигдаж эхлээд байгаа. Мөн 29-р сургуулийн захирал “хүүхдүүдэд бэлэг их өгөхийг бэлгийн дарамт” гэж ойлгоод байгаа юмаа хэмээсэн нь бүр ч их шуугиан тариад байгаа юм. Үүнээс болоод 29-р сургуулийн удирдлагууд цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлсэн гэдгийг ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж эхэлсэн. Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн багш, удирдлагууд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдэж, буруу ташаа мэдээлэл цацаж буй хүмүүсийг шалгаж өгөх шаардлагыг хүргүүлсэн байна. Тус сургуулийг төлөөлөн өмгөөлөгч Г.Батбаяр ажиллаж байгаа аж. Харин өмгөөлөгч Г.Батбаярын тухайд “Цензургүй яриа” нэвтрүүлгийн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа. “Энэ нэг новшийн өмгөөлөгч хүний хувь заяагаар дандаа тоглож явнаа... ӨМГӨӨЛӨГЧ ЯНХАН ХОЁР АДИЛХАН ЮМ гэж хоёр жилийн өмнө энэнд хэлээд буруудаж билээ” хэмээн нилээн хатуухан хэлээд авжээ.
Б.Мөнхбаясгалан
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна