Иргэн таны мэдэх эрхийн төлөө бид тэмцлээ


УИХ дээр Зөрчлийн тухай хуулийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор 15 телевиз, өдөр тутмын бүх сонин, мэдээллийн сайдууд иргэдийн мэдэх эрхэнд халдсан эрх баригчдын эсрэг тэмцэл өрнүүлж байгаа юм.

 

Улс төрийн болон төрийн албанд ажиллагсдыг гүтгэсэн гэдгээр олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэвлэн нийтлэн эрх чөлөөнд халдах замаар таны мэдэх эрхэнд халдаж буй эрх баригчдын эсрэг энэ тэмцлийг өрнүүлсэн бөгөөд УИХ-аар ид хэлэлцэгдэж байгаа Зөрчлийн хуулийн иргэн танд ямар торгууль хүлээлгэхээр хуулийн төсөлд суулгасныг дахин хүргэж байна.

 

ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ИРГЭН ТАНД ЯМАР ТОРГУУЛЬ ХҮЛЭЭЛГЭХ ВЭ?



 

Хэвлэл, мэдээллийн байгууллагууд мэдэгдэл гаргалаа


Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийн асуудлаар гарсан зөрчилд 10-100 сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулахаар тусгасан нь эдийн засаг, эрх мэдэл, улс төрийн цагдан хяналт бөгөөд ардчиллын амин сүнс болсон иргэдийн мэдэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл гэж бид үзэж байна. Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн мэдээлэл олж авах, түгээх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн эсрэг аливаа үйлдлийг Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт ажиллагсад тууштай эсэргүүцэх эв санааны нэгдлээ энэхүү мэдэгдлээр илэрхийлж байна.

 

Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж батлан гаргахдаа мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн саналыг заавал авч тусгадаг улс төрийн соёлыг сэргээхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна.

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
Хэвлэл мэдээллийн зөвлөл
Өдөр тутмын сонинуудын холбоо
Монголын телевизүүдийн холбоо
Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо
Мэдээллийн сайтуудын ассоциаци
Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо
Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо
Монголын сайтын холбоо
Хэвлэл мэдээллийн эздийн холбоо
Глоб интернэшнл ТББ

Сүүлд нэмэгдсэн мэдээ
6 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

9 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

9 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

9 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

9 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

10 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

11 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна