МУГЖ Ч.Насантогтох урлагт “Үерхэл чамайгаа нандигнана” тоглолтоо 2017 оны 04 сарын 28 ны өдрийн 19:30 цаг дор Монгол бөхийн өргөөнд үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Урлагт завсаргүй 40 жил зүтгэсэн түүний хувьд Соёл-Эрдэнэ хамтлагийн гоцлол дуучин болж урлагт байр сууриа олж байсан. Түүнээс хойш энэ хүний гараар бэлтгэгдэн урлагт орсон шавь нар нь өөрийн байр сууриа хэдийнэ олсон төдийгүй салбартаа хувь нэмрээ ихээхэн оруулж яваа. Би шавь нарынхаа ачаар ард түмэнтэйгээ цэнхэр дэлгэц, томоохон тайзуудаар уулзаж байдаг хэмээн бахархан ярьдаг түүний хувьд үргэлж шавь нарынхаа арын албанд үргэлж байдаг. Тэгвэл энэ удаа тэрээр өөрөө өөрийнхөө уран бүтээлээр тайзнаа ард түмэнтэйгээ уулзах гэж байна.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ