Ромео Жулетта киногоороо Монголчуудад анхлан танигдаж байсан жүжигчин Клэйр Дэйнс нөхөрт гаран, ээж болох гэж байна. Холливудын одод ээлж дараалан хүүхэд гаргаж, “ээж болсон одод”-ын урт жагсаалт гарахаар боллоо. Тэрээр хүүхэдтэй болсныхоо дараахан буюу өчигдөр гэр бүлийн хүн болох жүжигчин Хью Дарсигийн хамт нэгэн арга хэмжээнд зургаа авахуулсан нь энэ. Саяхан нэгэн ток шоуны үеэр жүжигчин бүсгүй “Хүүхэдтэй болъё гэж яг төлөвлөөгүй байна. Тиймээ, гэхдээ олдвол гарганаа. Хөгжилтэй, сайхан байна байх” хэмээн ярьж байсан. Гэвч байдал тун богино хугацаанд өөрчлөгдсөн юм. “Алтан Бөмбөрцөг” шагналын эзэн, жүжигчин бүсгүй одоо 33 настай, ээж болох ид насандаа яваа.
Тэрээр гэдэс нь арайхан томроогүй байгаа учир өөрийн хөтөлдөг шоугаа үргэлжлүүлэн хөтлөх байх юм байна. “Би гэрлэлтэндээ сэтгэл хангалуун байна. Учир нь гэрлэснийхээ дараа л би амар амгалан, аюулгүй байдлыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн. Чамд чин сэтгэлээсээ хайртай хүнтэй л гэрлэх хэрэгтэй. Би заримдаа нөхөртөө “Чи минь үнэхээр сайхан залуу шүү” гэж. Тэр хүн л намайг аз жаргалтай болгож, тэр хүн л намайг амар тайван байлгадаг юм” хэмээн Клэйр Дэйнс сэтгэлээ онгойтол ярьжээ. Хайр дурлал ч хүнийг яах аргагүй аз жаргалтай болгодог шүү гэж...
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь